sonin.mn
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн Гэрэлтүүлгийн арчлалтын ажлын хүрээнд 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бэлхийн замд мөргүүлсэн гэрлийн шонг засварлан буцаан суулгаж, гэрэлтүүлгийн толгой шинээр сольж асалтыг хэвийн болгосон байна.
 
Мөн Дарь-Эхийн хуучин эцсийн буудлаас шинэ эцсийн буудал хүртэлх урд хэсгийн гэрэлтүүлгийн гэмтлийг хөөн, завсарлаж, Хужирбулан, Улаанхуарангийн замын гэрэлтүүлгийг хэвийн болголоо. Баянзүрх дүүрэг, Шархадны эцэст гэрэлтүүлгийн 18 ширхэг толгой засварлаж, 40 метр сиф кабель татаж, гэрэлтүүлгийг 100 хувь асаасан. Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжинд гэрэлтүүлгийн 13 ширхэг толгой засварлан, 595 дугаар шийдний фазыг сольж ажилласан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.