sonin.mn
КИЕВ. /ВВС/. Гурван өөр хүний ген ашиглан хүүхэд төрүүлдэг аргыг /IVF/ ашиглан үр хүүхэдтэй болох боломжгүй байсан нэгэн хосыг Украины эмч нар хүүхэдтэй болгожээ. Хүүхэд энэ сарын 5-нд төрсөн байна.
 
Гэхдээ энэ нь эцэг эхийн ДНХ болон донороос авсан митохондрын ДНХ-г агуулсан хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол  биш юм. Үүнээс өмнө 2016 оны 5 дугаар сард Мексик улсад ийм хүүхэд анх мэндэлсэн билээ.
 
“Митохондрын өвчин” гэж нэрлэдэг генийн ноцтой эмгэгт нэрвэгдэх эрсдэлтэй эмэгтэйчүүдэд эрүүл хүүхэдтэй болоход нь туслахын тулд гурван хүний генийг ашиглан хүүхэд төрүүлэх IVF аргыг эмч нар боловруулжээ.
 
Үүний тулд эрүүл бус митохондртой эх болон эрүүл митохондртой донорын өндгөн эсүүдийг цуглуулдаг байна. Ингээд эх, эцэг болон донорын эсийн өчүүхэн хэсгийг ашиглан гурван хүний ДНХ-тэй хүүхэд төрүүлдэг ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг