sonin.mn
СТРАСБУРГ./Xinhua/.Италийн консерватив үзэлт улс төрч Антонио Таяни Европын Парламенын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
 
Өдгөө 63 настай А.Таяни бол Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн хэвлэлийн төлөөлөгч, Европын комиссараар ажиллаж байсан хүн юм.
Нутаг нэгт улс төрч Жанни Пителла-г ялсан А.Таяни Германы иргэн Мартин Шульцын халааг авна.
 
Европын Парламент бол Европын Холбооны хуульд хориг тавих, нэмэлт өөрчлөлт оруулах эрх эдэлдэг байгууллага юм. Их Британи ЕХ-ноос албан ёсоор гарах асуудлаарх Brexit-ийн хэлэлцээрийг батлах эсэхийг тус байгууллага эцэслэн шийдвэрлэх ажээ.
 
Санал хураалтаар А.Таяни 351 санал авсан бол түүний өрсөлдөгч болох социалист үзэлтэн Ж.Пителла 282 санал авчээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг