sonin.mn
Монголын үсчин, гоо засалчдын хөгжлийн холбоо, БНСУ-ын Кённам дахь үсчин, гоо сайхны холбоотой хамтран ажиллахаар болж, талууд өнөөдөр гэрээнд гарын үсэг зурав.
 
Хамтын ажиллагааны хүрээнд манай үсчин, гоо сайханчид шинэ чиг хандлагад суралцах, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй болох, чансаа бүхий тэмцээн уралдаанд хамтран бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллана.
 
Монголын үсчин, гоо засалчдын хөгжлийн холбооны тэргүүн Г.Алтанцэцэг энэ үеэр хэлэхдээ, "Энэхүү салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт үсчин, гоо сайхан, шивээс, хумс гоо засалчидтай хамтран ажиллахад нээлттэй байх болно" гэлээ.
 
Тус арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун болон Монголын үсчин, гоо засалчдын хөгжлийн холбоо, БНСУ-ын Кённам дахь үсчин, гоо сайхны холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцов.
 
Б.Гаваа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг