sonin.mn
Улсын хэмжээнд хоногт 74, нийслэлд 49 гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн хоногт гэмт хэргийн улмаас хоёр хүн нас барж, 30 хүн гэмтсэн байна.
 
 
30 гэмт хэрэ гтутмаас нэг хүн нас барж, хоёр гэмт хэрэг тутмаас нэг хүн гэмтэж, нэг гэмт хэрэгт 5,9 сая төгрөгийн хохирол ногдож байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 112 хүн нас барж, 715 хүн гэмтжээ. Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүн тутмын нэг нь ажилгүй, 14 хүн тутмын нэг нь урьд нь ял шийтгэл эдэлсэн хүн байна. Мөн 4 хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлддэг гэсэн статистик мэдээ байна.  
 
Зөвхөн өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Доод салхитын ... тоотод нас барсан хүн байна“ гэсэн мэдээллийг авч, цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиж шалгахад гал түлж байсан 56 настай эрэгтэй, иргэн З нь зуух хүчтэй дэлбэрсэний улмаас хүнд бэртэл авч, газар дээрээ нас баржээ Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг