sonin.mn
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 272 874 ширхэг хувьцаа арилжсанаас дөрвөн компанийн хувьцаа өслөө.
 
 Зургаан компанийн хувьцаа буурсан  бол долоон  компанийн хувьцаа тогвортой байлаа. Тодруулбал “Нэхээсгүй эдлэл” компани хамгийн өндөр буюу 2.41 хувиар өссөн бол “Таван толгой” 1.88 хувиар, “Сүү” 0.29 хувиар тус тус өсөв. Мөн 1023 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 814 сая  99 234 төгрөгийн гүйлгээ хийжээ.
 
Мөн өдөр "MSE ALL" индекс 842.52 нэгж болж 0.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 435 тэрбум 460 сая 507 033 төгрөг боллоо.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг