sonin.mn
 Гоёл чимэглэлийн урлалд шинэ санаачлагыг дэмжих зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” уралдаан зарлажээ.
 
Алт,мөнгийг дангаар нь буюу хослуулан урласан бөгж, ээмэг, хүзүүний зүүлт гэсэн гурван төрлийн бүтээлээр дээрх уралдаанд оролцох боломжтой аж. Шилдэг бөгж, ээмэг, хүзүүний зүүлт гэсэн ангилалаар ялагч тодруулахаас гадна 25 наснаас доош оролцогчдын дунд шилдэг залуу уран дархныг шалгаруулна хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.
 
Бүтээлүүдийг өвөрмөц байдал, шинэлэг санаа, зах зээлд бодитоор үйлдвэрлэх, түгээмэл хэрэглэх боломж, борлуулах эсэх зэргийг харгалзан үнэлэх бөгөөд ирэх гуравдугаар сард аваргуудыг тодруулах юм байна.
 
 М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг