sonin.mn
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хоёр дахь уулзалт өнөөдөр Төрийн ордонд болно.
 
2000 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцээрт Засгийн газар, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭЗНХ)-ны төлөөлөл оролцож, ирэх хоёр жилд цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэх, ажлын байрыг хадгалах, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах төлөвлөгөөг хэлэлцдэг.
 
Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй байгааг оролцогч талууд мэдээлсэн. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү хэлэлцэж байгаа юм. Гурван талт Ажлын хэсгийн зүгээс 2015-2016 оны хэлэлцээрийн биелэлтийг 74.9 хувь гэж дүгнэсэн. Тиймээс 2017-2018 оны төлөвлөгөөнд өмнө хэрэгжүүлж амжаагүй ажлуудыг гүйцээх, эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн түншлэлийг сайжруулах чиглэлээр 4 бүлэг 37 зүйлийг тусгасан байна. Өнөөдрийн хуралдаанаар дээрх төлөвлөгөөг хэлэлцэж, дараагийн уулзалтын товыг тогтоох юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг