sonin.mn
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Цэргийн тоо бүртгэлийг есөн дүүргийн 152 хороонд зохион байгуулж байгаа. Бүртгэлд 18-50 насны монгол улсын эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх учиртай. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
 
Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 8.30 цагаас 19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ,  цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчран  тэмдэглэл хийлгэнэ. Мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг дүүргийн цэргийн штабуудаас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг