sonin.mn
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-29-ний өдрүүдэд  ажиллахгүй юм байна.
 
Дээрх  өдрүүдэд урд хөрш БНХАУ-ын  Цагаан сарын баяр тохиож байгаатай  холбогдуулан хилийн боомтуудыг уламжлал ёсоор амраах болсон. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж хэвийн ажиллана.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг