sonin.mn
НҮБ. /Sputnik/. 2016 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2009 оны “Их хямрал”-аас хойш хамгийн доогуур үзүүлэлттэй гарсан гэж НҮБ мэдэгдлээ.
 
Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг 2.2 хувиар өссөн бол 2017 онд үүнээс ялимгүй илүү хувиар өсөх төлөвтэй байна гэж НҮБ-аас өчигдөр гаргасан тайланд дурджээ.
Уг тайланд дурдсаныг үзвэл, дэлхийн ДНБ болон худалдааны өсөлтийн хурдац 2016 онд сааран 2.2 болон 1.2 хувиар тус тус өссөн байна.
 
Дэлхийн эдийн засаг 2017 онд 2.7 хувь, 2018 онд 2.9 хувиар өснө гэж НҮБ-аас гаргасан “Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ба хэтийн төлөв-2017” тайланд урьдчилан таамаглажээ.
 
Хөгжиж буй улс орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол зүтгүүр хэвээр байх нь. 2016-2018 онд дэлхийн ДНБ-ий 60 гаруй хувийг хөгжиж буй улс орнууд хангах төлөвтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг