sonin.mn
“Баян Монгол” хороолол оршин суугчи­д “Баян Монгол” сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг зогсоохыг хуулийн байгууллагуудаас шаардав.
 
Тус хороололд 1830 өрх амьдардаг бөгөөд сард “Баян Монгол” СӨХ-нд нэг айл 160 мянган төгрөг төлдөг байна. Гэвч СӨХ орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийг засдаггүй, өрхүүдээс авсан мөнгөө ямар үйл ажиллагаанд зориулдаг нь тодорхойгүй байгаа аж. Мөн хулгай дээрмийн хэрэг гарах нь нэмэгдэж байгаа ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм хэмээн “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-ны дарга Б.Болдбаатар хэлэв.
 
Тэрбээр, “СӨХ-ны гишүүд нь “Баян Монгол” хороололд амьдардаггүй гадны иргэд байсныг тогтоож, үйл ажиллагааг нь зогсоолгохоор шүүхэд хандсан. Гэвч шүүхээс бидний эсрэг шийдвэр гаргасан. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандсан. Тус шүүхээс уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
 
Э.Энэрэл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг