УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийг 2000 онд баталсан байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2014 онд уг хуулийг цаг үетэй уялдуулан шинэчлэх үүргийг Засгийн газарт өгчээ. Үүний дагуу Засгийн газраас хуульд дөрвөн зүйл бүхий нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж, өргөн барьжээ. Тухайлбал, хуульд төрийн албан хаагчийн Дипломат төлөөлөгчийн газарт гурван жилийн хугацаатай томилдог байсныг дөрөв болгосон байна. Төрийн албаны цалин хөлс хувийн хэвшлээс бага байдаг. Үүнээс үүдэн дипломат албанд ажиллах мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин хувийн хэвшилд шилжих нь нэмэгдсэн байна. Тиймээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын цалин хөлсийг Засгийн газар гурван жил тутам шинэчлэн тогтоох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 18-нд хэлэлцэж, таван зарчмын болон найруулгын зөрүүтэй санал оруулсан байна. Тухайлбал, дипомат төлөөлөгчийг эх орондоо ирэхэд нь урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах гэснийг “ажлын байраар хангах” хэмээн өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Дипломат төлөөлөгчдийн хэдэн хүүхдийг цэцэрлэгт сургах вэ. Нийт төлбөрт нь хэдэн төгрөг зарцуулах вэ” хэмээн тодруулсан. Жилд 35 хүүхдийг 300 мянган ам.доллараар сургахаар төлөвлөсан гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.
Ирэх зургадугаар сарын 01-нээс Японоос эхлээд дөрвөн дипломат төлөөлөгчийн газрыг буулгахаар төлөвлөсөн. Төлөөлөгчийн газруудыг хаах шалтгааныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, “Бид олон оронд дипломат төлөөлөгчийн газар байгуулсан. Үүнийг дагаад дипломат албанд тавьдаг шаардлага суларсан. Үүнтэй холбоотой дипломат төлөөлөгчид хилийн чанадад хууль зөрчих зэрэг асуудал гарсан. Тиймээс шаардлагагүй төлөөлөгчийн газруудыг татан буулгах нь зөв гэсэн чиглэл Засгийн газарт өгсөн. Тэр дагуу салбарын яамнаас хуулийн төслөө өргөн мэдүүлсэн” хэмээн хариуллаа.
Ийнхүү байнгын хорооноос ирүүлсэн таван зарчмын зөрүүтэй саналаар тус бүрд нь санал хураалт явууллаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Зовшд оноодрийн цахим харилцаа интернетийн мэдээлэл оргон хогжсон уед шал худлаа хийх ажилгуй монголын дипломат нэрэн дор наймаа хийж улсын монго зугээр идсэн ажлынхаа байраар ердоо харагддаггуй худлаа баахан дипломат номертой машин унасан наймаа панз ярьсан будуун будуун хунд гарууд л харагдаад байдаг.Европын улсуудаар суугаа монголын элчингийнхэн гэж хунтэй зовч харьцаж чадаггуй нээх заваан их зантай ярвайж пээдийсэн амьтад байдаг.Миний бодлоор оноодор жишээлбэл харилцан визгуй болсон Орос улсад ийм очноон олон консулын алба тогтоон барьж монго урээд байх ямарч шаардлага байхгуй!Очноон олон хотод дипломат консулын газар нээгээд баян Америк шиг монгоо цацаад байж болж байгаа юмуу?Зовхон Сибирт гэхэдл 3 хотод консулын газар арай хэтэрнээ.Иркутск,Улаан ууд,Тува .Цаашаагаа баруун тийшээгээ Халимагийн Элстэй,Москва дээрнь Уралын Екатеринбургд итгэмжлэх консултай.Газар зуйн байрлалаарнь Эрхуугийн консулыг улдээгээд бусдыгнь бугдийгнь хааж хийх ажилгуй дэмий улсын монго урээд суугаа амьтадыг татан буулгасан нь олзий .
Соц уед Монголын бутээн байгуулалтын ид уед ЗХУд зовхон дээд сургуульд янз бурийн хотуудаар бух республикуудээр 20гаруй мянган монгол оюутан дээрнь ТМС Техникумд бас баахан залуучууд хажуугаарнь мэрэгжил дээшлуулэх жилийн курс ,цэргийн болон цагдаагийн академи курсынх гээдл тум буман амьтан Орос оронгоор хольхидог байх уед ийм олон хотод консулын газар байгаагуй Ердоол Москва Эрхуу 2 хотодл байдаг тэгээд тэр олон монголчуудынхаа хэрэгцээ уйлчилгээг 2талдаа чанга визтэй уед бурэн хангаад болоод байдаг байв.Гэтэл оноодор монголчууд оюуутнууд Оросод тоож суралцахаа бараг больчихсон усрээдл 1200-1500 оюутан орж гардаг виз мизгуй чолоотэй байхад консулын газрын тоо осоод байдаг нь ямар учиртайг ойлгодоггуй
мөнгө идэх тав тухтай байх шунал
мөнгө хахууль авч дээшээ гарсан нөхдийн хариу өгөөмөр бэлэг