sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай  Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
 
Чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар нийт 12 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байснаас өчигдөр 11 асуудлыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн. Мөн өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдсэн. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноор МАН-ын бүлгийн саналыг хэлэлцсэн юм. Өнөөдөр  чуулганы үдээс өмнөх хуралдаанаар МАН-ын мэдэгдэл болон байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Харин үдээс хойш буюу 15.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг