Тус хуралдаанаар Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ.
Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.
Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай.
Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэлээ.
Сэтгэгдэл0
... Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг ... гэнэ ээ. Ийм юм ярьж байгаа хүнийг чинь гадны ажил хэрэгч хүмүүс юу гэж ойлгох вэ?
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Америкууд Обама гэдэг тоглоомын хүүхэлдэйнх нь хугацаа дууссан тулд Элбэгдорж мэт утсан хүүхэлдэй нэг ээлжийн жүжигтээ ашиглаж байна. Хөөрхий Монголын одой ардчилалын билэг тэмдэг Ц.Элбэгдоржийн хоногийн тоо гүйцэхээр алиа салбайдай олох гэж эрэлд гарна даа.
Мөнгө санхүүгүй болчихсон улс гэж дэлхий дээр бий юү. Манайх байна ш дээ. Элэг доог болж улсаараа хяарч бн. Ингээд л том том юманд улсаа хавчуулж мөнгө санхүүтэй болох гэж л энэ ерөнхийлөгч ярьж бн. Бид зүгээр л сууж бн. Зүгээр ч сууж байгаа биш оролдож ядаж байгаа ерөнхийлөгчөө чадлынхаа хирээр гутааж, зарим нэг экстремистүүд нь суудлаас нь буулгаж монгол улсаар тоглох гээд л ,...энэ бол өнөөдрийн манай дүр төрх.