Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийг ямар нэг эх сурвалжаас авдаг. Энэ утгаараа эх сурвалж гэдэг сэтгүүл зүйн хамгийн гол хүчин зүйл юм. Тэгвэл Монголын сэтгүүл зүйн энэхүү голлох хүчин зүйлийг ганхуулж, улмаар үүнээс үүдэн салбарын нэр хүндийг унагах шалтгаан болгож байгаа нь нууц биш юм.
Яагаад...? Учир нь манай улсад мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийн зохицуулалт алга.
Ерөөс сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрх бол тухайн сэтгүүлчийн бусдын өмнө хүлээсэн үүрэг, нэр төр, үнэ цэнэ, аюулгүй байдлынх нь баталгаа юм. Түүнчлэн сэтгүүлчийн хараат бус байдлынх нь илрэл болдог.
Тэгвэл сүүлийн үед улс төр, бизнесийн бүлэглэлийн явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор тагнуул, цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн олж авсан мэдээллийн эх сурвалжийг албадан хэлүүлэхийг оролдох явдал хэрээс хэтэрлээ.
Энэ талаар сэтгүүл зүйн салбарынхан хэлж, ярьсаар ирсэн.
“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал:
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 61,4 хувь нь төрийн байгууллага, улстөрчид, өндөр албан тушаалтан байдаг. Түүнчлэн сэтгүүлчийг буруутгаж буй хэргийг цагдаа мөрддөггүй, тагнуулаас шалгадаг. Тагнуулын байгууллага энэ хэрэгт оролцоно гэдэг ноцтой зөрчил юм. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэтгүүлчийг дарамлах замаар тэднийг маш их цензурдэж байна.
Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин 2015-11-2
Малчин телевизийн захирал Б.Жаргал:
-Мэдээллийн эх сурвалжаа гаргаж өгдөггүй байх ёстой. Хүний нэр төрийг сэвтээсэн гэх асуудал бий. Эрүүгийн хуулийн 110,111-ийн нэг хоёрт заасан энэ зүйл анги хэрэгтэй юу үгүй юу. Тэртэй тэргүй мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс шүүх дээр очоод намайг гүтгэсэн гээд ял тулгуулж чадна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал:
-Сэтгүүлчид тодорхой нэг бизнесмэн, тодорхой нэг бүлэглэлийн эсрэг нийтлэл материал бичихэд яах аргагүй далдуур дарамтлуулах үйл явц руу шууд ордог л доо. Үүнээс бид хамгаалуулахын тулд төрийн бус олон нийтийн байгууллагын хяналт, цагдаа, цэргийнхэнтэй хамтрах нь зүйтэй байх. Энэ асуудлыг хуульчилж өгөх хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: Эрхзүй.мн 2015-10-12
Ийн албадан хэлүүлэх үйл явц нь сэтгүүлчийн ажлын өрөөнд үзлэг нэгжлэг хийх, цагдаа, тагнуулын байгууллагад дуудан ирүүлж, мэдээллийн эх сурвалжийг нь тулган асуух, мэдээллийн эх сурвалжаа хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж амлалт өгөх, өөр бусад этгээдээр дамжуулан хөрөнгө мөнгө, албан тушаалын амлалт өгөх зэрэг далд хэлбэрээр илэрч байна. Ийм нөхцөл байдал нь Хэвэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж, мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийн эх сурвалжаа нууцлахад шинэчлэл хийх шаардлага үүссэнийг харуулж байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
hen ch avilgald avsan mungu/ eh syrvalj/-uu helehgui baih erhtei.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac