sonin.mn
Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн  аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байдаг төв, орон нутгийн Онцгой байдлын газар хэлтсийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт сургалт хийлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
Сургалтаар хууль эрхзүйн орчны шинэчлэл, мэргэжлийн чиглэлээр хичээл сургалтыг зохион байгуулсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд уригдаж хичээл заасан юм. Мөн улсын хяналтын байцаагч нараас мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг сургалтын эхлэл, төгсгөлд авч сургалтын үр дүнг тогтоосон байна.  Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18,7  хувиар, учирсан хохирлын хэмжээ 25,9 хувиар тус тус буурсан байна.
 
 Харин хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шалгалтад хамрагдсан объектын тоо 5,7, илрүүлсэн зөрчлийн тоо 8,5, арилгуулсан зөрчлийн тоо 50,7, захиргааны арга хэмжээ авч торгосон хэмжээ 23.5, мэдэгдэл 23, дүгнэлт 44, олгосон ажлын байрны дүгнэлт 30,2 хувиар тус тусөсөж заавал биелүүлэх албан шаардлага 9,3, ажиллагаа зогсоох тогтоол 0,4, танилцуулга 14,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газрын мэдээнд дурдсан байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг