sonin.mn
Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле нарын  ахласан ажлын хэсэг энэ сарын 16-23-ны өдрүүдэд  зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна.
 
Тэд орон  нутаг болон онцгой байдлын байгууллагад заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн өнөөдөр  Дорнод аймгийн Баяндун суманд ажиллалаа. Ихэнх сумдад  цасан бүрхүүлтэй, өвс тэжээлийн дутагдалтай байна. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт хуваарилсан өвс, тэжээл, автомашин, бараа материалыг хүлээлгэн өгч байна  гэж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мэдээлэл өгсөн байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг