sonin.mn
Баянгол дүүргийн хоёдугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор архи худалдахыг хориглосон. Энэхүү тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
 
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, нэгдүгээр сарын 17-20-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.
 
Тогтоолын хугацааг сунгах эсэх талаар ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал ийнхүү ярилаа.
“Архи, согтуур уулах ундаа худалдахыг хориглосноос хойшхи хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөдрийн 23.59 цагаас хойш худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана" гэлээ.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг