sonin.mn
ИСЛАМАБАД. /Xinhua/. Пакистаны өмнөд нутгийн нэгэн сүмд амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас 72 хүн амь үрэгдэж, 150 гаруй хүн шархаджээ. Уг халдлагыг үйлдсэн хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, өчигдөр тус улсын Синдх мужид лалын шашны суфи урсгалын сүмд  тэсрэх төхөөрөг бүхий хантааз өмссөн этгээд амиа золиосолжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Пакистанд мөн суфи урсгалын нэгэн сүмд террорист этгээд амиа золиосолсны улмаас 40 гаруй хүн амь үрэгдэж байв. Уг халдлагыг мөн л “Лалын улс” үйлджээ.
 
“Лалын улс” бүлэглэл нь Пакистаны хөрш Афганистанд түшиц газартай юм.
Тус бүлэглэлийн босогчид улс орон руу нь нэвтэрч, халдлага үйлдэх нь улам олширч болзошгүй гэж пакистанчууд сэтгэл түгшиж байна.
 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг