sonin.mn
МОСКВА. /TASS/. ЗХУ-ын /хуучин нэрээр/ үеийн гадаад өрийг 2017 оны эцэс гэхэд ОХУ бүрэн төлж барагдуулна гэж “Известия” сонин тус улсын Сангийн яамны мэдэгдлийг иш татан мэдээллээ.
 
“Өрийг 2017 оны төсөвт улсын өрийг зохицуулахаар тусгасан хөрөнгөөр төлж дуусгана” гэж Сангийн яам мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар зээлдүүлэгч орнуудаас зөвхөн Босни-Герцеговин улсад төлөх өрийг барагдуулах ажил үлдээд байна. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад төлөх өрийн хэмжээ 125,2 сая доллар байгаа аж. Үүнээс өмнө ОХУ-ын Сангийн яам ЗХУ-ын Македон улсад төлөх 60,6 сая долларын өрийг барагдуулсан тухай мэдээлсэн юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг