sonin.mn
ЛОНДОН./BBC/. Норвегийн агаарын тээврийн "Norwegian Air Shuttle ASA" компани үнийн шинэ тарифаа танилцууллаа. 7 дугаар сарын дунд үеэс эхлэн тус компани Атлантын далайг гатлах нислэгийн үнээ нэг талдаа 65 доллар болгох гэж байгаа аж. Энэ нь түүхэнд байгаагүй хямд үнэ юм 
 
Ийм үнээр Белфаст, Эдинбургээс Нью-Йорк, Бостон руу нисэх боломжтой болох юм. 65 доллар нь ийм нислэгийн хамгийн хямд үнэ бөгөөд стандарт тасалбар нь 99 долларын үнэтэй байх ажээ.
 
Одоогийн байдлаар, Атлантын далайг гатлан Дублин хотоос Нью-Йорк хүрэх нислэг 655-2755 долларын үнэтэй байдаг гэдгийг Reuters агентлаг дурдсан байна.
“Би өөрт хэрэгтэй байгаа юмны төлөө мөнгө төлдөг, та ч мөн адил өөрт хэрэгтэй байгаа зүйлд мөнгө төлнө. Харин онгоцны үлдсэн бүх зорчигчдод хэрэгтэй байгаа зүйлийн төлөө бид мөнгө төлөхгүй” хэмээн тус компанийн төлөөлөгч Андерс Линдстрем тарифаа сурталчилсан боловч тус компани үнийг ингэтэл нь бууруулж чадсаны учрыг тайлбарласангүй.
 
"Norwegian Air Shuttle ASA" компанийн энэ үйлдлийг Америкийн агаарын тээврийн компаниуд эрс эсэргүүцэж, тус компанийг демпинг /үнийг зориудаар бууруулах/ хийж байна гэж буруутгасаар байна.
 
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг