sonin.mn
МАН-ын ойн баяр өнөө жил сар шинийн баяртай давхцаж буй учраас өнөөдөр тэмдэглэж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН-ыг үндэслэгч, Их жанжин Д.Сүхбаатарын ачанцар О.Намуундаваа, С.Пүрэвсүрэн, О.Баяр, МУГТ, Боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв, Шатрын их мастер Ц.Батчулуун тэргүүтэй 150 хүн МАН-д гишүүнээр элссэн юм.
Гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.