sonin.mn
ЛХАС./Chinadaily/. Түвдийн Лхас-Нянгчи чиглэлийн хурдны замд байрлах дэлхийн хамгийн урт нүхэн гарц ирэх 9 дүгээр сард нээгдэж магадгүй байна.
Хэрэв уг нүхэн гарц нээгдвэл дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн өндөр нүхэн гарц болох юм.
 
Уг нүхэн гарцыг  Түвдийн Өөртөө засах орон дахь Үндэсний 318 дугаар хурдны замын гол хэсэг болох Лхас-Нянгчи-гийн хэсэгт /далайн түвшнээс дээш 4740 м/ барих ажээ.
 
Төслийн удирдагчдын ярьж байгаагаар, уг нүхэн гарц нь хоёр урсгалтай бөгөөд нэг урсгал нь 5727 м урт бол нөгөөх нь 5720 м урттай аж. Нүхэн гарцыг барих ажил 2015 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Харин нүхэн гарцын барилгын ажлын явцад байгалийн тогтцоос үүдэн ихээхэн бэрхшээл тулгарч байгаа талаар албаны хүмүүс ярилаа.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг