sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. Түүхэнд анх удаа хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн Америкийн мэс засалч Томас Старзл 90 насандаа таалал төгсчээ. Энэ тухай Питтсбургийн их сургуулийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
 
Т.Старзл энэ сургуульд 35 жил ажиллажээ. “Тэрбээр анхдагч бөгөөд агуу их нигүүлсэнгүй үзэлтэн хүн байлаа. Мэдрэл, бодисын солилцоо, эрхтэн шилжүүлэн суулгалт, дархлаа судлалын салбарт түүний хийсэн ажлууд нь тоолохын аргагүй олон өвчтөнд амьдрал бэлэглэсэн билээ” гэж их сургуулийн цахим хуудсанд бичжээ.
 
Томас Старзл 1963 онд хүн төрөлхтний түүхэнд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн юм. Хожим нь тэрбээр 6 настай охинд бөөр болон зүрхийг нэгэн зэрэг шилжүүлэн суулгаж байжээ. Старзл 2000 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл бичиж, 4 ном бичсэн байна.
 
2012 онд түүнд Ласкерын шагнал олгожээ. Энэ нь Нобелийн шагналтай дүйцэхүйц нэр хүндтэй шагнал юм. Т.Старзл АНУ-ын шинжлэх ухааны медаль, Жон Скоттын медаль, хаан Фейсалийн нэрэмжит шагнал зэрэг олон шагнал хүртэж байв.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг