sonin.mn
Казахстан улсын алдарт дуучин Төрегали Төреали уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан Монголын фэнүүддээ зориулж "Улы Дала Баласы" тоглолтоо энэ сарын 14-ны 18:00 цагаас UB PALACE концертын их танхимд хийнэ.
 
Төрегали Төреали нь яруу найрагч, ая зохиогч, ардын дуучин юм. Тэрээр “Олон улсын Казак хэл” Нийгэмлэгийн нэгдүгээр одонгийн эзэн, Казахстан улсын “Жентельмен”, түүнчлэн хэд хэдэн үндэсний тэмцээнүүдийн шагналт юм. Энэ удаагийн “Улы Дала Баласы” тоглолтоо казак ардын "Айтыс" уламжлалын төрлөөр бүтээлээ сонордуулах юм. 
 
Түүний "Бол жанымда", "Бiртүлiкыз", "Алло" зэрэг олон сайхан уран бүтээл нь үзэгч, сонсогчдын танил аль хэдийн болжээ. Тодруулбал “Алло” хэмээх бүтээл нь "YouTube"-д 18 сая хүний хандалт авсан байдаг. 
Энэ удаагийн тоглолтыг “Гэрэлт есөн од”, “Монголын Казах Залуучуудын Хөгжлийн Төв” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод Монголын поп дуучид ая дуугаа өргөнө.
 
 Дуучин  маань энэ сарын 14-ний өглөө Казахстанаас Монголд  ирэх бөгөөд нийслэл хотоос гадна Баян-Өлгий аймагт энэ сарын 15-ны өдөр тоглолтоо хийнэ хэмээн зохион байгуулагч С.Нурлан хэллээ. 
Тоглолтын тасалбарыг "UB PALACE"-ийн билетийн касс, Налайх дүүргийн "АСУ"  дэлгүүрээр худалдаж байгаа бөгөөд үнийн хувьд 25000-30000 төгрөг аж.
 
Р.Хишигжаргал
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг