sonin.mn
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос хоёрдугаар сарын эрэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргаснаар жин тус бүрийн шилдэг 20 бөхийг тодруулахад манай улсаас хоёр бөх багтжээ.
 
Өнгөрсөн хоёрдугаар сард Ираны Керманшах хотод болсон Дэлхийн цомын АШТ, Кубын Серра Пеладогийн ОУТ-ийг харгалзаж уг чансааг гаргасан байна. Манай бөхчүүдээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-д зургаад эрэмблэгдсэн бол гавьяат тамирчин П.Өнөрбат 17 дугаар байрт оржээ.
Хоёрдугаар сарын чансаа нэг их өөрчлөлт гараагүй, харин гуравдугаар сарын чансаанд нэлээд өөрчлөлт гаргах том тэмцээнүүд бий. Тухайлбал, Киевийн болон Яшар Догугийн нэрэмжит ОУТ, Буриадын Ерөнхийлөгчийн цом, залуучуудын Европ тивийн АШТ болох юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг