sonin.mn
МОСКВА. /Sputnik/. 80 улс орныг хамруулсан  “US News & World Report-2017” гэдэг судалгааны дүнгээр Швейцарь улс дэлхийн хамгийн шилдэг улсаар тодорчээ.
Швейцарь "дэлхийн шилдэг улсуудын жагсаалт"-д анх удаагаа нэгдүгээр байрт бичигдсэн бол Канад, Их Британи болон Герман удаалсан байна.
 
Харин Серб улс жагсаалтыг сүүлийг мушгисан бол тус улсын өмнө нь Иран, Алжир, Нигери болон Ливан бичигджээ. АНУ жагсаалтын 7 дугаарт, БНХАУ 20 дугаарт бичигдсэн байна.
 
Аялал жуулчлал, иргэншил, соёлын нөлөө, аж ахуйн нэгжүүд, өв, бизнес эрхлэхэд нээлттэй эсэх, амьжиргааны түвшин буюу амьдралын чанар зэрэг 65 хүчин зүйлсийн талаар дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 21 мянган хүнээс судалгаа авсны үндсэн дээр дээрх жагсаалтыг гаргажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг