sonin.mn
ВЕНА./Nikkei/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн Удирдах зөвлөлийн гишүүд тус байгууллагын одоогийн захирал Юкия Амано-г гурав дахь удаагаа улираан томиллоо.
 
35 улсын төлөөлөгчдөөс бүрдсэн тус зөвлөл өчигдөр Австрийн Вена хотноо хуралдах үеэр түүнийг захирлаар дахин томилохыг санал нэгтэйгээр дэмжжээ.
Хуралдааны дараа Амано сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хянах ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Японы дипломатч тэрбээр 2011 онд болсон “Фүкүшима Дайичи” АЦС-ын ослоос хойш АЦС-уудын аюулгүй байдлыг сайжруулахын төлөө хүчин чармайлт гаргасаар байгаа юм.
 
Ираны цөмийн хөтөлбөрийг хянах ажлыг тэрбээр мөн удирдан явуулсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг