sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2017 оны  2 дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 19-ны ням гаригт 19.35 цагт явагдана.
 
Уг тохиролд иргэдийн энэ оны хоёрдугаар сарын 01-28-нд хийсэн худалдан авалтын баримт хамрагдах юм. Иргэд энэ сарын 18-ны 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд баримтаа бүртгүүлэхийг Татварын ерөнхий газар (ТЕГ)-аас анхааруулав. Тохирлыг Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулан хүргэх аж.
Өмнөх сугалааны үеэр Супер азтан тодроогүй. Тиймээс энэ удаагийн Супер азтаны шагналын сан 150 сая төгрөг байх юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг