sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг байсан этгээдийг илрүүлэн баривчилжээ.
 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 25 настай Т гэгч Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийн серверт нэвтэрч бусдын торгуулийн мэдээллийг устгадаг байсан байна. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  шалгах явцад тэрбээр бусдаас мөнгө авч торгуулийн мэдээллийг устгадаг байсан нь тогтоогджээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг