sonin.mn
Шинэчлэлийн Засгийн газрын үед ажиллуулж байсан иргэдийн санал хүсэлтийг сонсох "1111" төвийг сэргээн байгуулсан хэмээн АН-ын гишүүд өнөөдөр мэдээллээ.
 
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн М.Хүдэрбаатар "Үндэсний мэдээллийн төв"-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "Намайг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байх үед иргэдийн саналыг хүлээн авч, 14 хоногийн дотор шийдвэрлэдэг байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газар 1111 төвийн хаягийг буулгаж, үйл ажиллагаа нь сааруулсан нь ухралт болсон" гэлээ.
 
Уг төв эхний ээлжинд “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг шалгуулах, хувьчлах талаарх ард түмний саналыг 09-11 цагийн хооронд 7712-1111 дугаарын утсаар хүлээж авах юм. Мөн Монголын өмгөөлөгчдийн байран дахь оффистоо иргэдийг хүлээж авч уулзаж эхэлсэн байна.
 
Тус төв “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаас гадна нийтийн эрх ашиг хөндсөн зарим тулгамдсан асуудлаарх иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах болно хэмээв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг