Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт нэвтрүүлэх боломжтой шинэлэг технологийг судлах зорилгоор өнөөдөр төмөр бетон хийц, эдлэл бэлтгэн боловсруулдаг “Улаанбаатар БҮК” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд цементбетон хучилттайгаар барьж байгуулснаар үндэсний үйлдвэрлэл, компаниудаа дэмжиж, 90 сая ам.долларыг дотооддоо үлдээх боломжтой гэдгийг сайд Д.Ганбат онцлов. Тэрбээр, “цементбетон хучилттайгаар барьснаар замын чанар болон ашиглалтын хугацаа уртсах ач холбогдолтой бөгөөд зам засвар арчлалтын зардлаа ч хэмнэх боломжтой” гэлээ.
“Улаанбаатар БҮК” компани нь сард 30 мянган метр куб бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хучилтын нүхтэй хавтан, худгийн бетон хоолой, автозамын даацын төмөр бетон хоолой, явган хүний гарц тунель, замын хашлага зэрэг бүхий л төрлийн төмөр бетон хийц үйлдвэрлэдэг байна.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
Тендер зарлахгүйгээр шууд Улаанбаатар БҮК”-р дарханы замыг хийлгэнэ гэсэн үг үү?
Дэлхийд байхгүй шинэ технологи юм биздээ Дуулай юм байнаа борооны ус цутгамал эдийн ганц эрлэг нь kkk
10%-гнь хусаханадээ
Тууш шугамтай товруу хийж өг. Тогтвортой дугуйнд халгаагүй. Гулгалт бага. Битгий Налайхын зам шиг юм хийчихээрээ. Хужаа нар тавьсан энэ зам өчнөөн хүний амийг авсан. Хэдэн мянгад хүэрх байх.
Налайхын зам шиг 70 жил болсон зам хаана Байна?!
Монголчүүд замынхаа залгаас, оруулгыг огт хийж чадахгүй байна. Машин авч шидчих гээд үнэн тамтай. Гүүр луу орох гарах хэсэг ч бас үнэн аймаар. Замын деталь болгоноос дутуу хийж мөнгө хусах юм даа. Ингэж л нөгөө 10-20 хувиа тендер өгсөн хүндээ өгдөг байх даа. Улайрсан хулгайчууд шүү.
Тууш замд бетон тохиромжгүй зүгээрл мөнгө цохих гэсэн арга
Нөгөө хятадуудаа цалингүй ажиллуулсаар одоо нөгөө хятууд нь бичээд эхэллээ. Нүдний булай болсон үе үеийн 76-н мулгуунууд. Хятадын болон монголын авилгачид л цалинг нь хувааж авч байгаа. Монголын нэр хүнд үнэхээр хэцүү боллоо энэ үе үеийн 76-н боловсролгүй эсвэл ичих булчирхайгүй новшнуудаас болж . Зарим нь одоо засгаа унагааж сангийн сайд болно энэ тэр гээд хар дарж зүүдлээд салахаа байсан гэсэн. Дараа нь ерөнхийлөгч болно энэ монголын алгаа тоссон хэдэн гуйлгачинг худал амлалт , гарын бэлэг, хурдан морины дэргэдэх найраа зэргээр аргална гээд өдөр шөнөгүй өвөл зунгүй морь тамалсан умнайнууд аа гэж, нүгэл нь нүдээрррээ гарч хэдэн үеэрээ тамд тарчилмаар бугнууд байна аа.