sonin.mn
МОСКВА. /TASS/.  Цалин нэмэгдүүлэхийг шаардсан нисэх онгоцны буудлын газрын албадын ажилтнуудын ажил хаялтын улмаас Берлиний хоёр том нисэх онгоцны буудлаас хөөрөх болон буух бүх нислэг цуцлагджээ. Энэ тухай Reuters агентлаг мэдээллээ.
 
Тегелийн нисэх онгоцны буудалд 455 нислэг, Шенефельдэд 204 нислэг цуцлагджээ. “Бид хэзээ ч хамаагүй, амралтын өдрүүдэд ч гэсэн хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж "Verdi" гэдэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зохион байгуулагч хэлсэн байна.
 
Нисэх онгоцны буудлын захиргаа зорчигчдыг нислэгийн талаарх мэдээллээ урьдчилан шалгахыг хүсч байгаа аж.
Үйлдвэрчний эвлэлийн зүгээс нисэх онгоцны буудлын газрын албадын ажилтнуудын нэг цагийн дундаж цалинг 11 еврогоос 12 евро болгон нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Энэ талаар хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг