sonin.mn
АСТАНА. /ТАСС/. Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Бүгд Найрамдах Казахстан улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль буюу засаглалын эрх мэдлийг дахин хуваарилах тухай хуульд гарын үсэг зуржээ.
 
Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Twitter дэх албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
 
Казахстаны парламент даваа гарагт уг хуулийн төслийг дэмжсэний дараа Ерөнхийлөгчид өргөн барьжээ. Н.Назарбаев  уг хуулийг  Бүгд Найрамдах улсын Үндсэн хууль, түүгээр тогтоосон үнэт зүйлс болон засаглалын үйл ажиллагааны үндсэн зарчим болон хэлбэрт нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн зөвлөлд хандсан байна. Өчигдөр Үндсэн хуулийн зөвлөл Үндсэн хуульд парламентын оруулсан өөрчлөлт нь Үндсэн хууль болон түүний үнэт зүйлс, зарчимд нийцэж байгаа болохыг мэдэгджээ.
 
Казахстан улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь парламентын үүрэг ролийг бэхжүүлэх, Засгийн газрын хүлээх хариуцлага болон бие даасан байдлыг нэмэгдүүлэх, түүнчлэн шүүх, прокурорын тогтолцооны Үндсэн хуулийн үндэслэлийг тодорхой болгох зорилготой юм. Ингэснээр Казахстаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон засаглалын нэгдмэл байдлыг Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулж байна.
 

Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг