sonin.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын 3-р сарын 8-ны өдөр. Лондон хотноо  Монголын ард түмнийг төлөөлж С.Баяр элчин сайд хийх эрхгүй хэмээн Г.Ичинхорлоо, Э.Одонгэрэл гэсэн 2 бүсгүй Англи дахь Монголын Элчин Сайдын байрны өмнө эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ.
 
С.Баяр яагаад элчин сайд хийх ёс зүйн эрхгүй гэж...
С.Баяр 2007.11.22-нд тухайн үеийн ерөнхий сайд байсан МАН-ынхаа М.Энхболдыг халан Монголын 25 дахь ерөнхий сайд болсон юм. 
2008 оны УИХ-ийн сонгуулийг будилаантуулж, МАН-аа ялалтанд хүргэсэн. Үүнийг эсэргүүцсэн 2008.7.1 -ний ард түмний жагсаал цуглааныг үймээн болгон даамжруулж, тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярт хүчтэй нөлөөлж шаардсанаар Монголд анх удаа дайны цагийн онц байдлыг тогтоолгосон. 
 
Үймээн намжсаны дараа зэвсэглэсэн цагдаа нар гэмгүй 5 залууг буудан хороож, олон мянган хүүхэд залуучуудыг баривчилж, зодож занчин, ял шийтгэл тулгасан юм.
Энэ үедээ ”Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй. Хэрвээ буудсан бол би хариуцлагыг нь хулээнэ.” гэж албан ёсоор мэдэгдэж байв. Гэтэл зэвсэглэсэн цагдаа нар иргэдийн амь насыг хөнөөсөн нь баримтаар нотлогдож, цагдаагийн генерал, хурандаа нар шүүхэд шилжин эрүүгийн хуулиар шийтгүүлсэн. С.Баяр ямар ч хариуцлага хүлээсэнгүй.
 
 Сонгууль булхайтай болсныг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөнийг цагдаад хэн тушаал өгч тэднийг зэвсэглүүлэн гэмгүй 5 залууг буудан алуулж, үймээн гаргагчдыг баривчлах нэрийн дор давхар гэмгүй олон мянган залуучуудыг хоморголон баривчлан хорьж , зодож занчин, ял тулгана гэж айлгаж сүрдүүлсэн бэ? 
Монголын хууль эрхзүйн үүднээс тухайн үеийн ерөнхий сайд байсан С.Баяр ийм эрх үүрэгтэй гэж хуульчид үзэж байсан.
 
 Энэ нь өөрсдийнх нь эсрэг тэмцвэл төрийн төмөр нударгаар дарж чадна гэж ард түмнээ айлган сүрдүүлэх бодлого байсан хэмээн нийгэм судлаачид дүгнэдэг.
Сонгуулийн дараа 2008.9.11-нд С.Баяр ерөнхий сайд дахин болсон юм. Харин удалгүй ОюунТолгой Ордын ашиглалттай холбоотой гэрээ байгуулсны дараа 2009.10.28-нд Ерөнхий сайдын албаа С.Батболдод өвлүүлэн үлдээсэн юм.
 
“Элэгний өвчтэй учир цаашид төрийн алба хашиж дийлэхээ байлаа. Эмчлүүлэх шаардлагатай” гээд “Хүнд улс төрд зүтгэх нас гэж байдаг юм байна. Би бусад хууччуул шиг залуу үедээ хөндөлсөж саад болмооргүй байна. Шинэ үе түрэн гарч байна. Тэд алдаж онож байж туршлага сууна. Би зайгаа тавьж байна. ” гэж ярилцлага өгч байсан.
 
Ингээд элэгний өвчнөө эмчлуулэхээр АНУ-ын Вашингтон хотыг зорин ниссэн юм. Өөрийн дуртгалаа бичиж байв.
Гэтэл Монголын хэвлэлээр ОюунТолгойн гэрээнээс авилгал авч, тэр мөнгөө угаасан байж болзошгүй хэмээн нотолсон С.Баярын Америкийн хотууд дахь баян дүүрэгт худалдаж авч, зарсан асар их үнэтэй 7 байшингийн дуулиан дэгдэв.
 
 
Нэгэн жишээг нь дурдахад, 
 
С.Баяр нь 2010.2.9-нд АНУ-ын Вашингтонд унтлагын 4 өрөөтэй тансаг байр худалдан авч, Э.Сувд гэгч бүсгүйтэй хамтран амьдарч байгаад байраа заржээ.
Авсан үнэ $1.290.000  Зарсан үнэ $1.488.000  
Э.Сувд бүсгүй нь Вашингтонд 2012.12.26-нд “Nebo”, “Voda”,”Gundel” гэсэн гурван компани шинээр бүртгүүлжээ.
 
2017.3.1-нд  Английн Хатан хаан II Элизабетэд Итгэмжлэх жуух бичгээ барихдаа элчин сайд  С.Баяр өөрийн эхнэрээ гэж энэ бүсгүйг танилцуулсан. Харамсалтай нь С.Баярын эхнэр Э.Сувд нь  Хатан хаанаас зайгаа авч, үл тоомсорлосон байдалтай холоос гараа сунган мэндэлж буй зургийг нь харсан гадаад дотоодын олон хүмүүс эгдүүцэн дургүйцэж, “дипломат ёс горим баримтлахгүй, бүдүүлэг соёлгүй ёсолгоо хийлээ.” гэж цочирдож байгаа юм. 
 
С.Баярын АНУ-ын тансаг 7 байшингийн талаар нотлох баримт цуглуулсан УИХ-ын гишүүн (2012-2016) Г.Уянга нь Монголын Авилгалтай Тэмцэх Газарт хандаж, энэ талаар шалгаж өгөхийг хүссэн юм.
 
Харамсалтай нь АТГ-ын дарга Н. Ганболд нь 2016.4.14-нд “Эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллаж болохгүй нь...”гээд ажлаасаа халагдах хүсэлтээ УИХ-аар оруулсан. С.Баярын авилгалын хэргийг шалгасан тухайгаа “Энэ бол төрийн нууцад хамааралтай. Иймээс цаашид шалгахыг түдгэлзлүүлсэн” гэсэн хачирхалтай хариулт хэлээд албан тушаалаасаа огцорсон байна.
 
Удалгүй С.Баярын охидын нэр дээрх оффшор (offshore) дансны мэдээлэл гарч ирэв.
2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ын увайгүй үйлдэлд залхсан ард түмэн МАН-д дахин итгэл өгч, шинэчлэлт хүсэн сонголт хийлээ. МАН үнэмлэхүй ялалт авав.
Гэтэл төрийн албанд дахиж орохгүй, дуртгал бичиж үлдсэн насаа өнгөрөөнө гэсэн С.Баяр Америкаас нисэн ирж, Англи руу элчин сайдаар нисэн буулаа.  
  Эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд Монголын хууль үйлчилдэггүй нь залуучуудыг ирээдүйдээ итгэх итгэлийг алдагдуулж, шударга бус үйл хэрэгт татан оруулж байна. 
Монголын нийгэм эдийн засагт шударга бус хүчний (corruption) нэгдлийг хүчирхэгжүүлж, ард түмнээ ядууруулж, газар нутгаа цөлмөх бодлого хийж өөрсдийгөө баяжуулсан бүлэглэлийн лидерүүдийн нэг С.Баяр бол Монголын ард түмнийг төлөөлж элч болох гавьяагүй юм.
 
Иймээс Монгол хоёр бүсгүйгээ дэмжиж Лондонд амьдарч сурч байгаа Монголчууд  S Bayar-Mongoliin Elchin Said baih erxgvi!!! нүүр номны (Facebook) групп нээлээ. Биднийг дэмжиж байгаа хүн болгон энэ групп-д нэгдэн орно уу. Энэ групп-д болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл тавих бөгөөд өөрсдийн санал бодлоо илэрхийлэхийг урьж байна.
         
Фото сурвалжлага
 
 
2017.3.8 Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр.
Монгол эмэгтэй болгон баярлаж байх энэ өдөр Г.Ичинхорлоо, Э.Одонгэрэл гэсэн хоёр бүсгүй олигархи С.Баяр Монголын ард түмнийг төлөөлж элчин сайд хийх эрхгүй гэж Английн Лондон хотод Монголын элчин сайдын өмнө анхны эсрэгүүцлийн цуглаан хийлээ.
 
 
 
Эсэргүүцлийн хоёр дахь өдөр. 2017.3.9. Хоёулаа байсан бол дөрөв болж нэмэгдлээ.
  
 
Монголын дөрөв дээр нэмэгдэж цуглааныг сонирхож ирсэн Английн иргэн Грахам сэтгэл зүрхээрээ дэмжин нэгдэхээр боллоо. Грахам бол Дэлхийн Соёлын Холбоог үндэслэгч. Монголын нийгэм эдийн засгийн талаар сайн мэддэг. Монголын өнчин ядуу хүүхдүүдэд туслах хандивын аянг зохион байгуулцдаг бөгөөд Монголын соёл урлагт дуртай Монголд элэгтэй хүн болно.
 
  
Одоо тавуулаа болов.
 
 
Монголын Элчин Сайдын Яамны гол хаалга. 2017.3.9 
 
Энэ өдөр Лондонд ажлын эгэл өдөр. Хөрш зэргэлдээ Белорус, Азербайджан улсын Элчин Сайдуудын хаалгаар нь иргэд нь ороход бэлэн цэлийж байхад манай Элчин сайдын яамны хаалганы хэрсэн төмөр гинж нь нүцгэн гараар намайг тасалж чадах уу гэсэн мэт ихэмсэг ярвагар царайлж, хүйтэн хөндий харцаар ширтэж байгаа мэт санагдана.  
 
 
Шуугиан тарьж байгаа С.Баярын эхнэр Э.Сувдын Английн Хатан хаан Элизабеттай мэндчилж байгаа зураг. Үүнийг үзсэн гадаад дотоодын иргэд бүгд цочирдон дургүйцэж байгаа. Ядахдаа 90 настай Хатан хааны өндөр насыг нь хүндэлж ойртож очоод мэндэлж болоогүй юм байх даа.  
 
 
Бүхээгтэй машинаас бууж, “Амрыг эрье. Дуудлагын дагуу ирлээ.Та нар юу болоод байна?”гэсээр Английн цагдаа ирлээ. Сум нэвтрэхгүй хантааз өмсөж, өвч зэвсэглэсэн офицер цагдаа сүртэй харагдана. Эсэргүүцлийн цуглаан хийх зөвшөөрөл, цагаа Лондонгийн цагдаагийн газраас авсан  болон ямар учиртай цуглаан хийж байгаагаа тайлбарлав.
 
Цагдаагийн офицер “ Тиймээ. Бид мэдэж байгаа. Бид бас давхар хянаж байгаа шүү.” гэж эелдэг инээмсэглэн хэлээд явлаа. Энэ нь Монгол Элчин Сайдын Яам болон эсэргүүцлийн жагсаал хийж байгаа Монгол иргэдийн амь нас, аюулгүй байдлыг давхар хамгаалж байгааг сануулсан үг юм. Бидний нэг маань “Монголдоо байсан бол ачигдаад явах нь байна шүү дээ.” гээд санаа алдлаа. 
 
 
“Яагаад зэвсэгтэй цагдаа ирэв. Энгийн цагдаа нь ирмээр юм. Өчигдөрийн цуглаанд цагдаа ирээгүй.” гэх мэтээр ярилцаж байтал хэн нэгэн маань “Хүүшээ... Элчингийн цонхоор бидний зургийг авч байна.” гэлээ. 
 
Бүгд эргэн харж, эсэргүүцлийн хуудсаа барин зогсоход зураг авч байсан элчингийн ажилтан цонхны хөшигнийхээ араар маш хурдан бултаж алга болов. Бид ганц зураг амжиж авсан. 
 
Авсан зургаа томруулсан байдал.
 Монгол хүн байна. Гарч ирээд уулзаад, зураг авч болно шүү дээ. 
Нуугдан барин, санд мэнд зураг дарж алга болдог нь ямар учиртай юм бол...
 
 
 Ирж, үзэж байгаа байгаа англи хүмүүсийн сонирхдог асуулт нь “Яагаад хувцасны хатаагуурт эсэргүүцлийн хуудсаа хавчаад өлгөсөн юм бэ?”. “Монголд байгаа бохир улс төр, коррупцийг (corrution) угааж, хатаахыг бэлгэдэж байгаа юм.” 
 
З.Ганболд