sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Владимир Путин, Дональд Трамп нарын анхны уулзалт энэ оны долдугаар сард Гамбургт болох G20-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр болж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
 
Хоёр орны тэргүүн нарын нэгэн зэрэг очих анхны газар бол Гамбург юм.
 
Үүнээс өмнө Оросын ГХЯ мэдэгдэхдээ, Путин, Трамп нарын уулзалтад бэлтгэх ажил эхэлсэн, гэхдээ уг уулзалт хэзээ, хаана болох нь одоохондоо тодорхойгүй байна гэж байв. Тус яамны дэд сайдын хэлснээр, энэ асуудлыг Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нарын анхны хэлэлцээний үеэр хэлэлцсэн байна.
 
1 дүгээр сарын 28-нд Путин, Трамп нар анх удаагаа утсаар ярих үеэрээ хоёр орны төрийн тэргүүн нар биечлэн уулзах ажлыг зохион байгуулах талаар үүрэг өгөхөөр тохиролцжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг