sonin.mn
ЛОНДОН. /BBC/. НҮБ-ын саяхан гаргасан тайланд дурдсанаар, Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойших хугацаанд 2016 онд хамгийн олон хүүхэд амь насаа алджээ. ЮНИСЕФ-ийн мэдээллээр, өнгөрсөн онд Сирид 650 гаруй хүүхэд амиа алдсан байна. 
 
Уг илтгэлд дурдсанаар, хэдэн зуун хүүхэд шаардлагатай эм хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж байхгүйн улмаас нас барсан байна.
ЮНИСЕФ-ийн тайлан Сирийн зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш зургаан жил өнгөрөхийн өмнөхөн нийтлэгдэж байгаа нь энэ юм.
Долоо хоногийн өмнө “Save The Children” олон улсын буяны байгууллага Сирийн хүүхдүүд “хордолтын стресст” өртөж байгаа бөгөөд энэ нь тэдний хувьд эрүүл мэндэд нь ноцтой асуудал үүсгэж, сэтгэцэд нь нөлөөлж болзошгүй гэж анхааруулжээ.
 
ЮНИСЕФ-ийн мэдээгээр, өнгөрсөн онд наад зах нь 851 хүүхэд зэвсэгт бүлэглэлүүдийн талд байлдааны үйл ажиллагаанд оролцсон нь өмнөх оныхоос даруй хоёр дахин их тоо юм.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг