sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн  сумын төвөөс зүүн зүгт 27 километрийн зайд өнөөдөр 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
 
Газар хөдлөлт өглөө 06.41 цагийн орчимд болсон бөгөөд чичирхийлэл тус сумын Хар-Уул багт мэдрэгдсэн байна. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан Дэлүүн  сумын ЗДТГ-тай холбогдоход "Газар хөдлөлтөөс шалтгаалан хохирол учраагүй" гэсэн мэдээлэл ирүүлжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг