sonin.mn
Ардчилсан намын дотоод сонгуулийн бүртгэл өнөөдрийн 16 цагаар өндөрлөнө. 
 
Сонгуульд нэр дэвшигчид бүртгүүлэхдээ ямар албан тушаалд өрсөлдөхөөсөө хамаарч дэнчин болон хураамж төлөх юм. Тодруулбал,
Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь мөн 3 сая
Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая
Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая
Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая
Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая
Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга
Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая
Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000
Дүүргийн намын хорооны гишүүн 250000
Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 250000
 
Сумын намын хорооны гишүүн 12000 төгрөг тушаахаар болжээ. Хураамж болон дэнчингийн хэмжээ нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад 6-90 дахин өссөн, мөн албан тушаалыг үнэлгээжүүлж худалдаж байна хэмээн намын зарим гишүүд нь эрс эсэргүүцэж байгаа аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг