sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг тогтворжуулахад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар анхаарч ажиллаж байна.
 
Авто зам засвар арчлалтын компаниудын машин механизм, тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор 2009 онд Кувейтын сангаас хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Энэ нь компаниудын санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа тул урт хугацаат зээлийг тэглэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
 
Түүнчлэх төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудын санхүүжилт цагтаа ордоггүй, хуваарилсан хөрөнгө нь зам засвар, арчлалтын ажилд хүрэлцдэггүй зэрэг шалтгаанаас үүдэн татвар, нийгмийн даатгал зэрэг хуримтлагдсан өр ихтэй байдаг аж. Үүний улмаас орон нутагт зарлагдсан тендерээс хасагддаг байна. Иймд төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зам, барилгын ажлаас тодорхой хэсгийг гүйцэтгүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх аж.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг