sonin.mn
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өнөөдөр намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийн хугацааг сунгасан тушаал гаргажээ.
 
АН-ын дотоод сонгуулийн нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрөөр дуусгавар болох байсан ч Үндсэн дүрмийн холбогдох заалт, анхан болон дунд шатны байгууллага, гишүүдээс ирсэн саналыг үндэслэн шинэчилсэн бүртгэл болон татвар төлөх хугацааг энэ сарын 16-ны өдрийн 24 цаг хүртэл сунгасан байна.
 
Учир нь сүүлийн өдрүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон бусад амралтын өдрүүд таарч ХААН банк ажиллаагүй тул ийн бүртгэлийн хугацааг сунгахаар болсон аж.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал