sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Бээжинд болох бүс нутгийн интеграцийн асуудлаарх олон улсын эдийн засгийн “Нэг бүс, Нэг зам” чуулга уулзалтад хэд хэдэн орны дээд хэмжээний 25 төлөөлөгч оролцоно. Тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байх ажээ. Энэ тухай даваа гарагт БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдлээ.
 
“Чуулга уулзалт 5 дугаар сард Бээжинд болох бөгөөд уг чуулга уулзалт нь хамтын ажиллагааны чухал суурь дэвсгэр юм. Бид гадаад орнуудын өндөр дээд хэмжээний 25 төлөөлөгч болон бусад 1200 төлөөлөгчийг урихаар төлөвлөж байна” гэж Хуа Чуньин тайлбарлаад “чуулга уулзалт амжилттай болно” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Харин тэрбээр хэдэн орны төлөөлөгчид уг чуулга уулзалтад оролцохыг тодруулсангүй.
Үүнээс өмнө ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов мэдэгдэхдээ "Владимир Путин Торгоны замын чуулга уулзалтад оролцохдоо Хятадад хийх ажлын айлчлалаа хамтатгана" гэсэн юм. “ноён Си Жин Пин-ээс “Нэг бүс, Нэг зам” чуулга уулзалтад оролцох урилгыг Оросын Ерөнхийлөгч хүлээж аваад, түүнд оролцоно гэдгээ шууд нотолсон, түүнчлэн чуулга уулзалтын үеэр болох хэлэлцүүлэгт оролцох бодолтой байгаа бөгөөд хоёр талын ажлын айлчлал, Си Жиньпин даргатай хэлэлцээ хийхэд бэлтгэж байна” гэж элчин сайд ярьсан байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг