sonin.mn
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай дэлхийн 100 гаруй орны улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн Прогрессив Аллианс байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон талаар МАН-аас мэдээлэв.
 
Тус байгууллагын ээлжит хурал энэ сарын 12-13-нд Герман улсын Социал демократ намын байранд болсон байна. Энэ үеэр Гүйцэтгэх зөвлөлийн байнгын 33 гишүүнийг сонгосон бөгөөд Шведийн Ерөнхий сайд Стефан Лөфвен, Португалын ерөнхий сайд Антонио Коста зэрэг нэр хүнд бүхий улс төрчид багтсан бол манай улсаас Л.Оюун-Эрдэнэ гишүүн сонгогджээ.
 
Түүнчлэн МАН-ын урилгаар Прогрессив Аллиансын дараагийн хурлыг ирэх 5 дугаар сард Улаанбаатар хотноо хийхээр тогтсон байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг