sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Дэлхийн хамгийн том Wi-Fi утасгүй интернет сүлжээг боловсролын байгууллагуудад зориулан 2018 он гэхэд суурилуулж дууссанаар Оросын нийслэлийн 2000 гаруй сургуулийг интернэтэд холбоно гэж Москва хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ.
 
Утасгүй сүлжээнд Москвагийн 1840 сургуулийн 60 мянган Wi-Fi байршил хамрагдсанаар боловсролын байгууллага дахь дэлхийн хамгийн том сүлжээний нэг болох юм.
2016 оны эцэс гэхэд Москва хотын 646 сургуульд суурилуулж дараа жил нь 1125 сургууль утасгүй сүлжээнд холбогдсон байхаар урьдчилан төлөвлөжээ.
 
Москва хотыг утасгүй сүлжээнд хамгийн ээлтэй дэлхийн хоёр дахь хот гэж үздэг бөгөөд гудамж талбай, метро болон оюутны байрууд зэрэг 8000 гаруй байршилд утасгүй интернет сүлжээнд үнэгүй холбогдох боломжтой.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг