sonin.mn
Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын гишүүнчлэл бүртгэлийн албанаас 
Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ.
 
Эдгээр хүмүүсээс материалаа бүрдүүлж татвараа төлсөн буюу нэр дэвших эрхээ 374 хүн байна. Түүнчлэн аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Харин  нийслэлийн АН-ын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга С.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлсэн аж. 
 
Тус намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бол ирэх сарын 2-ны өдөр АН-ын бүх гишүүд дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм. Дашрамд дурдахад, нэр дэвшигчдийн төлөх дэнчин, хураамжийн хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэнэ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг