sonin.mn
СИНГАПУР. /TASS/. Малайзын цагдаа нар Ким Жөн Нам-ын цогцос мөн эсэхийг тогтоохдоо Хятад улсаас гаргаж өгсөн хурууны хээний мэдээллийг ашиглажээ. Энэ тухай мягмар гарагт "The Star" сонин баттай эх сурвалжийг иш татан мэдээллээ.
 
Тухайлбал, “Хятадын эрх баригчид Интерполоор дамжуулан талийгаачийн цогцсыг таниулахад шаардлагатай мэдээллийг өгсөн” гэж эх сурвалж ярьжээ. Түүнээс гадна, Хятадын цагдаагийн 20 орчим ажилтан Малайзын цагдаа нарт  дэмжлэг үзүүлсэн байна гэж дээрх сонинд бичсэн байна.
 
Үүнээс өмнө Малайзын цагдаагийн дарга Хапид Абу Бакар “болсон хэрэг явдлын нөхцөл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг Интерполоор дамжуулан бид тавьсан” гэж мэдэгдэж байв. Үүний зэрэгцээ, ДНХ-ийн сорьц авах зорилгоор Ким Жөн Нам-ын гэр бүлийнхэнтэй цагдаа нар холбогдож байсан гэх мэдээллийг тэрбээр үгүйсгэжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг