sonin.mn
1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ. Энэхүү захидлын хувилбарыг Хархоринд ирүүлэх тухай хүсэлтийг хоёр жил орчмын өмнө гаргаж байсан  аж.
 
Тэгвэл энэхүү  хүсэлтийн дагуу Ромын Ватиканы Вант улсын түүхийн музейгаас уг захидлын хувилбарыг Хархоринд шилжүүллээ.  Итали улсын иргэн Padre Giorgio Marengo эх хувийн зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг Хархорорум музейд өнөөдөр  хүлээлгэн өгч,  ховор нандин үзмэрийг нэгээр нэмсэн байна.
 
Н.Пунцагболд