sonin.mn
АСТАНА. /КАЗИНФОРМ/. “Туттль-Жакобини-Кресак" гэдэг сүүлт од манай дэлхий рүү ойртон ирж байгаа бөгөөд энэ оны 4 дүгээр сард дуран авай төдийгүй ердийн дурангаар түүнийг харах боломжтой болох ажээ. 
 
“Туттль-Жакобини-Кресак” сүүлт од нь дэлхийгээс 22 сая км-ийн зайд ойртон ирэх аж. Уг сүүлт од нь Бархасбадь гарагийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд уг гарагийн таталцлын хүчний талбайд байдаг тул Нарнаас холдож чадахгүй юм.
 
Уг сүүлт од Нарыг 5,42 жилийн хугацаанд нэг удаа бүтэн тойрдог ба дэлхийн хажуугаар зургаа дахь удаагаа харван өнгөрөх гэж байгаа аж. Энэхүү сансрын биетийг нэрт одон оронч Хорос Туттль 1858 оны хавар олж нээсэн юм. Үүний дараа Мишель Жакобини, Любор Керсак нар 1907 болон 1951 онд олж нээсэн учраас сүүлт одны нэр ийм урт байдаг ажээ.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг