sonin.mn
Хотын дарга С.Батболд Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Нийслэлийн Засаг дарга хэлэхдээ, “Улаанбаатар хотын хувьд татварын бааз суурийг өргөтгөх, орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн Нийслэлээс татварын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах нөхцлийг хангаж ажиллахад тодорхой үүрэг хүлээдэг. Үүнийгээ хангаж ажиллана.Татвар төлөгчдөө дэмжих талаар Татварын Ерөнхий газар хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа” хэмээн онцлов.
 
Харин Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг “Өнөөдрийн байгуулсан санамж бичиг бол Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар цаашид дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллах үндсийг тавьсан чухал баримт бичиг юм. Бид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Уг санамж бичгийн хүрээнд нийслэл, дүүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, НӨАТ-ын хууль, Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ” гэлээ.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг